Ерөнхий сайдын төрсөн Батноров сум 54 саяар хийдээ засна

О.Онон
2024-04-02

Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газраас 54,204,300 төгрөгөөр Сүсэгтэн олны байрны их засвар хийлгэх тухай тендер зарласан байна.

Сүсэгтэн олны байр буюу Батноров сумын хийд нь тус сумын төвийн багт байрладаг аж. Тендерийг өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авах аж. 

Хийдийн засварын талаар ТЭЗҮ-ийн тодорхойлолтдоо 

  • Шалны 
  • Гадна засал 
  • Дээвэр 
  • Ариун цэврийн байгууламж
  • Дотор цахилгаан 
  • Хяналтын камер зэргийг засаж сайжруулах тухай тусгажээ. 

Дээрх засварын ажлын нийт санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангаас авах юм байна.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн Бэрх тосгон нь Хэнтий аймгийн Батноров сумд харьяалагддаг билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe