Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд дулааны шугамын 7 дугаар ээлжийн буюу халуун ус хязгаарлах талаар мэдээллээ.
Хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 5-ныг дуустал (нийт 10 хоног).
Халуун ус хязгаарлах байршлууд:
- 6бвгдежи магистраль: Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхоны орчмын хэрэглэгчид, 100 айл, Хөгжим бүжгийн коллеж, 11-р хороолол орчим, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид,
- 6б-3а магистралийн холбоос: Тэнгис кино театр, Дипломат 95, Тахь Ко ХХК, Төрийн өмчийн V, XI-р байр, УДДТ-60, 62-с хангагддаг хэрэглэгчид.
- 6б-3б магистралийн холбоос: Женекс зочид буудал, Ой мод ХХК, УДДТ-59-с хангагддаг хэрэглэгчид.
Хийгдэх ажил: ДХ-623 цэгт таслах 1Ф700мм хаалт, ДХ-675 цэгт таслах 1Ф400мм хаалт, 1Ф250мм хаалт, ДХ-308-10 цэгт таслах 1Ф300мм голчтой хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.

Сэтгэгдэл үлдээх