Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн таамгийг 1.3 хувиар бууруулж, 4.8 хувь болголоо.
Тодруулбал, Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн 6.1 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан бол сүүлд гаргасан тайландаа 4.8 хувь болно үзсэн байна. Учир нь, Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай, төгрөгийн худалдан авар чадвар тааруу байгааг цохон тэмдэглэжээ. Гэсэн ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд эрчээ авч 6.6 хувь буюу одоогийн төсөөллөөсөө 1.8 хувиар тэлнэ гэж таамаглаж байгаагаа илэрхийллээ.
Мөн зөвхөн манай улсын эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулаад зогсохгүй Зүүн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгааг тайланд дурдсан байна. Энд хамгийн гол нөлөө үзүүлж буй шалтгааныг БНХАУ-ын ДНБ-ий өсөлт саарч байгаатай холбон тайлбарлажээ. Тодруулбал, тус улсын эдийн засгийг
Азийн хөгжлийн банк энэ оны дөрөвдүгээр сарын 11 буюу ирэх долоо хоногт "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулах гэж байна.
Харин манай эрх баригчид 2024 онд Монгол Улсын эдийн засгийг 7 хувиар өснө хэмээн тооцоолж, 2024 оны Төсвийн тухай хуулийг баталсан билээ.
Сэтгэгдэл үлдээх