Европын Комисс технологийн Google компанид "Цахим өрсөлдөөний тухай хууль" (DMA)-ийг зөрчсөн гэх үндэслэлээр нийт 890 сая еврогийн (1 тэрбум ам.доллар) торгууль ногдууллаа.
Энэ нь тус холбооны зүгээс технологийн том компаниудын давамгай байдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хүлээлгэж буй хамгийн томоохон ял шийтгэл болж байна.
Комиссын тогтоосноор Google нь зах зээл дэх "гарц хянагч"-ийн үүргээ урвуулан ашиглаж, хэрэглэгчдийн сонгох эрхийг хязгаарласан хоёр үндсэн зөрчил гаргажээ.
Үүнд:
Европын Комиссын Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Тереза Рибера уг шийдвэр нь дижитал зах зээл дэх шударга ёс, сонголт, инновацийг бүх иргэдийн төлөө хамгаалах зорилготой болохыг онцолжээ.
Харин Google компанийн дэлхийн бодлогын асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Кент Уолкер уг шийдвэрийг эсэргүүцэж, ЕХ-ны шаардлага нь Европын хэрэглэгчдийн дуртай үйлчилгээний бодит цагийн онцлогуудыг хасах, Google Play-ийн аюулгүй байдлын хамгаалалтыг задлахад хүргэж байна хэмээн шүүмжилсэн байна.
Европын Комиссоос Google-д хайлтын эрэмбэлэх арга барил болон апп дэлгүүрийн бодлогоо өөрчилж, гуравдагч талын үйлчилгээтэй ялгаварлан гадуурхахгүйгээр харьцах боломжийг бүрдүүлэхэд 60 хоногийн хугацаа олгожээ. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол толгой компани болох Alphabet-ийн дэлхий дахины нийт орлогын 5 хувьтай тэнцэхүйц өдөр тутмын нэмэлт торгууль хүлээх эрсдэлтэй аж.
Сэтгэгдэл үлдээх