АНУ, Ираны мөргөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн эрчим хүчний хамгийн чухал тээврийн гарцуудын нэг болох Хормузын хоолойгоор дамжих нефть, байгалийн хийн тээвэр эрс саарч, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал нэмэгдээд байна. Үүний зэрэгцээ Улаан тэнгист Саудын Арабын нефтийн танкерууд руу халдсан нь эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлийг улам нэмэгдүүлжээ.
Үүний нөлөөгөөр Brent төрлийн нефтийн үнэ 7-р сарын 23-нд баррель нь $100-ыг давж, тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Хормузын хоолойгоор дэлхийн далайн нефтийн худалдааны ойролцоогоор дөрөвний нэг нь дамждаг бөгөөд Катар, Арабын Нэгдсэн Эмират улсын LNG экспортын гол хэсэг мөн энэ маршрутаар тээвэрлэгддэг. Тиймээс хямрал удаан үргэлжилбэл нефть, шатахуун, байгалийн хийн үнэ цаашид өсөх, дэлхийн инфляцад дарамт болох эрсдэлтэй гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх