Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" Хянан шалгах түр хорооны тайлан болон холбогдох баримт бичгийг УИХ-ын хяналт шалгалтын мэдээллийн санд байршуулсан байна.
Уг тайланд дурдсан онцлох мэдээллээс дурдъя.
Мөн УИХ-ын Тамгын газраас ажиглагчид болон иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс тус түр хорооны үйл ажиллагааны хүрээнд цугларсан нийт 41,406 хуудас нотлох баримтыг олон нийт нээлттэй үзэж, танилцах боломжтойгоор мэдээллийн санд нэгтгэн байршуулжээ.
Иргэд, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагууд тус хянан шалгах түр хорооны цуглуулсан нотлох баримтуудтай УИХ-ын хяналт шалгалтын мэдээллийн сангийн нээлттэй холбоосоор шууд нэвтрэн танилцах боломжтой юм.
Ташрамд дурдахад УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Хянан шалгах түр хорооны ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажилласан бөгөөд Э.Болормаа, С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалан, Ө.Шижир, Д.Пүрэвдаваа, П.Ганзориг, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн нарын 10 гишүүн бүрэлдэхүүнд нь ажиллажээ. Түр хорооны сонсгол 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд болсон юм.
Сэтгэгдэл үлдээх