Харвард ба Монголын улс төр

Ц.Чимэдцэеэ
2024-04-03

Харвард Их сургууль нь дэлхий дахины улс төрийн албан тушаалтны хүүхдүүдийг төгсгөж, сургуулийнхаа нэр хүндийг өсгөдөг гэсэн таамаг олон нийтийн дунд байдаг. Тухайлбал, БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний охин Ши Минзе, Нигери Улсын Сангийн сайд Нгози Оконжо-Ивеала болон түүний 4 охин тус сургуулийг төгссөн байна.

Тэгвэл манай улс төрчдөөс 10 эрхэм Харвардын их сургуулийг төгсжээ. Тэдний дийлэнх нь ил болон далдаар 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байна.

  1. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин 2007 онд Харвардын Бизнесийн их сургууль, бизнесийн удирдлагын магистр
  2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга 2016 онд Харвардын Их сургуульд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар доктор
  3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Харвардын их сургууль, хуулийн магистр 
  4. МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн 2015 онд Харвардын Бизнесийн сургуульд Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөр 
  5. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2015 онд Харвардын Кенеди их сургуульд Төрийн удирдлагын магистр
  6. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо 2015 онд Харвардын Хуулийн сургуульд магистр
  7. Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн 2018 онд Харвардын Бизнесийн сургууль магистр
  8. "Оюутолгой"  ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана 2011 онд Харвардын их сургуульд эдийн засагч, Зүүн Ази судлалаар бакалавр 
  9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал 2015 онд Харвардын Бизнесийн сургуульд магистр
  10. Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг 2014 онд Харвардын Бизнесийн сургуульд магистр 

Таймэс хайэр эдукэйшн (Times Higher Education) судалгааны байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн их сургуулиудын жагсаалтад 2024 оны байдлаар Харвард Их сургууль 4-т эрэмбэлэгдэж, өмнө жилийнхээс 2 байр ухарсан байна. Эрэмбэд 108 орны 1906 их сургууль хамрагдаж, Оксфордын их сургууль тэргүүлжээ. 

Эрэмбийг тогтоохдоо 16.5 сая судалгааны нийтлэлийн 134 сая гаруй эшлэлд дүн шинжилгээ хийж, дэлхий дахинд 68,402 эрдэмтдийн санал асуулгын хариуг багтаасан. Заах арга барил, судалгааны орчин, судалгааны чанар, аж үйлдвэр, олон улсын төлөв зэрэг 5 ангиллыг задалсан 17 шалгуур үзүүлэлтээр энэхүү эрэмбийг тогтоосон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуульд X-түц продакшны уран бүтээлчдээр “Харвард Оюука” гэж цоллуулсан зохиомж хийлгэн өөрийгөө сурталчилж, иргэдийн итгэлийг олж авч байв. Гүйцэтгэх засаглалыг толгойлох хүртлээ дэвшсэн түүний замнал Харвардын чанарыг тодорхойллоо гэхэд таны бодлоор Харвард хэр сайн сургууль вэ?

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe