Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС” ыг ажиллуулж эхэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс \10:00-12:00\ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст \14:00-16:00\ ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Иргэд ЯВУУЛЫН ОФФИС-оор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг
Жишээлбэл: Хууль зүйн туслалцааны төвөөс явуулын оффисоор дамжуулан улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах эрх, нөхцөл, боломжийн талаар мэдээлэл хүргэнэ. Мөн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай, хүртээмжтэй хүргэх “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөөний аппликейшнийг танилцуулна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулын оффист иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх, суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлагаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан мэдээлэл болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг өгөхөөс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг хэрхэн гаргуулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээллийг өгч, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг иргэнд гарган өгнө.
Мөн иргэд та бүхэн энэхүү явуулын оффисоор үйлчлүүлэхдээ Орон сууцны залилан, цахим залилан, гэрээ хэлэлцэл хийх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн хуульчдаас авч зөрчлөө арилгуулж, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх