Олимпын эрхийн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд манай улсаас оролцох тамирчид тодорлоо

О.Пүрэвсүрэн
2024-04-03

Азийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээн өндөрлөж, манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медаль хүртсэн. Энэ төрлийн сагсан бөмбөгийн Парис-2024 зуны 33 дахь олимпын эрхийн гурван тэмцээн болохоор товлогдлоо. Эхний тэмцээн дөрөвдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хонконг хотод болно. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус тус найман улсын шигшээ баг өрсөлдөх юм. 

Монгол улсыг төлөөлөх эрэгтэй багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар багтсан байна.

Эмэгтэй шигшээ багийн хувьд энэ жил Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн  Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нарыг илгээхээр болжээ. 

Дасгалжуулагчдаар Стив Сер, Г.Цэнгүүнбаяр нар ажиллаж байна. Монголын эрэгтэй шигшээ В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай нэг хэсэгт хүч үзнэ. Олимпын эрхийн гурван тэмцээн дараах хотуудад болно.


Эрхийн тэмцээн 1 – 2024 оны дөрөвдүгээр сард /Хонконг, БНХАУ/

Эрэгтэй: Хонконг, Нидерланд, Монгол, Латви, Австри, Швейцарь, Египет, Шинэ Зеланд

Эмэгтэй: Хонконг, Унгар, Нидерланд, Азербайжан, Польш, Египет, Монгол, Чили

Эрхийн тэмцээн 2 – 2024 оны тавдугаар сарын 3-5-ны хооронд /Япон улсын Үцүномияа/

Эрэгтэй: Египет, Пуэрто Рико, Монгол, Литва, Япон, Франц, Латви

Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри

Эрхийн тэмцээн 3 – 202  оны тавдугаар сарын 23-26-ны хооронд /Унгар улсын Дебрецен хот/

Эрэгтэй: Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто-Рико, Канад, Монгол, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцарь, Герман, Польш.

Эмэгтэй: Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Монгол, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израиль

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe