Манай сурвалжлах баг Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай танилцахын хажуугаар хот болон хөгжиж буй Ханбогд сумын хөгжил, дэвшилтэй танилцлаа.
Газарзүйн байршлаар авч үзвэл Ханбогд сум нь Өмнөговь аймагтаа стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум юм. Учир нь сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн орд, түүнчлэн зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсийн орд, зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогтцэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч уул уурхайнуудын төв хэсэгт нь байрладаг сум юм.
Тус сумын өрхийн орлогын эх үүсвэрийн 31 хувийг Оюутолгой, 25 хувийг мал аж ахуй, 14 хувийг өрхийн үйлдвэрлэл хангадаг аж. (ikon.mn) Мөн Ханбогд Өмнөговь аймгийнхаа төсвийн орлогын тал хувийг дангаараа бүрдүүлж байна.
2024 оны байдлаар тус сумын суурин хүн амын тоо 9533 байсан бол уул уурхайн төсөл, үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотойгоор хөдөлгөөнт хүн амын тоо 20,000-25,000-д хүрсэн аж.
2011 оноос хойш 2024 он хүртэл тус сумын суурин хүн амын тоо бараг хоёр дахин өсжээ. Харин өрхийн тоо 2023 он гэхэд 26 хувиар өссөн байна. Ингээд л алтны дэргэдэх гууль шарлаж байна гээд байгаа юм.
Ханбогд сумын оршин суугч Б.М:
Ханбогд сумын оршин суугч Ц.С:
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангаар тус сумыг ерөнхий төлөвлөгөөний дагуу богино хугацаанд хөгжүүлэх зорилготой юм. Төлөвлөгөөг талууд 2022 онд баталж, нийгэм, бизнес, дэд бүтцийн чиглэлийн ажлыг дэмжих зорилгоор таван жилийн хугацаатай 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв.
Энэ удаа бид тус сангийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Ханбогд сумын спорт цогцолбортой танилцсан юм.
Спорт цогцолборын ажил 2025 онд эрчимтэй эхэлж, энэ намар буюу 10 дугаар сард бүрэн ашиглалтад орох төлөвтэй байгаа аж.Цогцолбор 5500 орчим м2 талбайтай бөгөөд бөхийн заал, спорт заал, усан бассейн, фитнессийн заал зэргийг багтаажээ.

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн Ерөнхий зөвлөх Б.Бурмаа олон нийтийн спорт, амралтын огцолборын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд багадаа 20 хүн ажиллах шаардлагатай хэмээж байлаа. Иймд мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлж, ажлын байрыг дэмжих зорилгоор хурдасгуур сан болон орон нутгийн төлөөлөл МУБИС-ийн харьяа Биеийн тамирын сургуультай хамтран ажиллах хэлэлцээний шатандаа явж байгаа аж.

Ханбогд сумын засаг дарга М.Цэвээнравдан:
Сэтгэгдэл үлдээх