АНУ-ын Калифорни мужийн Санта-Крузын далайн эрэгт долдугаар сарын 25-нд болсон аврах ажиллагааны бичлэг цахим орчинд хүчтэй тархаж байна. Тус бичлэгт 16 настай шинэхэн аврагч Райдер Уильямс хүчтэй давалгаанд урсаж, гацсан 10 настай хүүг аварч буй агшин тод харагдана. Тухайн өдөр Санта-Крузын эрэгт энгийн тогтуун өдөр биш байжээ. Номхон далайд болсон Хар салхи Fausto болон Genevieve-ийн хар салхиудаас үүдэлтэй 3 метр орчим өндөр давалгаа, хүчтэй татах урсгалын улмаас АНУ-ын Цаг уурын алба сэрэмжлүүлэг гаргаж, зөвхөн тэр амралтын өдрүүдэд аврагчид 34 хүний амийг аварсан байна.
Аврагч Райдер Уильямсын түүнийг тавивал живнэ гэдгийг мэдэж байсан учраас "Би түүнийг зүгээр л алдчихаж болохгүй гэж бодсон." хэмээн хэвлэлд ярьжээ.

Энэ дотод олон нийтийн талархлыг хүлээсэн энэхүү үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Райдер Уильямсыг Цагаан ордонд урьж, түүний эр зоригийг үнэлэн "иргэний дээд шагнал" (High Civilian Honour) хүртээхээр болсон талаар мэдээлжээ.Аврах ажиллагааны бичлэгийг олон сая хүн үзэж, залуу аврагчийн шуурхай шийдвэр, мэргэжлийн ур чадварыг магтан сайшааж байна.Райдер Уильямс ердөө 16 настай ч далайн эргийн аврагчаар ажиллахын тулд олон шатны бие бялдрын сорил, 80 гаруй цагийн мэргэжлийн сургалт, анхны тусламж болон CPR-ийн сургалтыг амжилттай дүүргэсэн байжээ.
Сэтгэгдэл үлдээх