Ардчилсан намын 7 хоног бүрийн 4/11 хэвлэлийн хурал боллоо. Тус хурлаас өнөөдөр дараах чиглэлд олон нийт болон эрх баригч намд хаягласан мэдээллийг хийлээ.
АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн засаг даргыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэ асуудлаар Ардчилсан нам шүүхэд хандахаар болжээ. Хариуцлага тооцох ёстой хүмүүс чинь танхимд чинь сууж байгаа. Шатахуун хомсдохгүй гээд үнэ нэмсэн одоо ямар байна гараад хар. Иргэдэд худал мэдээлэл өгсөн сайд нартаа хариуцлага тооц. Сүүлдээ сайд нар нь өөрсдөө олон нийттэй нүүр тулж чадахүй агентлагын газрын дарга нараа өмнөө барьж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 21 аймаг 9 дүүрэг дээр МАН дийлэнх засаглаж байж цөөхөн АН-ын даргыг чөлөөлж байгааг эсэргүүцэж байн. МАН-ынхан эрх мэдэл дутаагүй ээ. Огцорч байгаа засаг дарга шүлхийн асуудлаар өдөр шөнөгүй ажилласан. МАН-ынхаан та нар томилгоо биш хийх ёстой тулсан их ажил байна. Хүмүүс зөвхөн хүнсээ л авч байна. Хувийнхан түрээсийн байраа суллаад бизнесээ зогсоож байна. Аж амьдралыг дээшлүүлэх үндсэн ажлаа хийгээч ээ!
АН-ын НБД Б.Лхагвадорж: Алслагдсан аймгуудад байгаа орон нутгийг удирдлагагүй болгож байгаа нь намрын ид ажлын үед хариуцсан ажлыг эзэнгүй болгож байна. Н.Учрал сайд үнэ нэмэгдэхгүй, хомсдохгүй гээд салбарын сайдтайгаа лайв хийгээд алга ташуулаад явсан. Гэтэл шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, хомдсол үүсчихлээ. Цаашдаа ч нэмэгдэж болзошгүй байна. 33 хоногийн нөөцтэй гэж наадмын өмнө зарлаж байсан. Гэтэл 20 хоногийн дараа иргэд 120 хоногийн нөөц шавхсан гэж буруутгалаа. Энэ мэдээлэл худлаа. Мэдээллээ бодитой өгөөч.
Мөн Нүүрсний хулгайн асуудал юу болсон бэ? Хэнд хариуцлага юу болсон бэ?, Туулын хурдны зам дээр хотын даргаа сольсон. Тендерийн асуудал яригдаж байна. Үүнд хариуцлага тооцох юм уу? Ус төрийн зорилгоор яригдсан юмуу? Энэ асуудлуудаа тодорхой болгох хэрэгтэй.” Гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх