Оросын супер модел, жүжигчин Ирина Шейк NBA-ийн тоглогч Девин Бүүкертэй болзож эхэллээ гэх мэдээллийг “People” дэлгэлээ. Девин Бүүкерийг бид супер модел Кендалл Женнерийн найз залуу байсан гэдгээр нь илүү сайн мэдэх билээ. Хосууд хоёр жил үерхсэний эцэст 2022 онд албан ёсоор салсан байдаг.
Саяхан дэлгэгдсэн мэдээлэлд нэгэн дотоод эх сурвалж “Ирина, Девин хоёр энэ зуныг хамтдаа өнгөрүүлсэн” хэмээн ярьжээ. Мөн тэднийг хэдхэн сарын өмнө дундын найзуудаараа холбогдож танилцсан гэв.
Тэд 11 настай зөрүүтэй бөгөөд Ирина Шейкийн 40 насны төрсөн өдөр өнгөрсөн нэгдүгээр сард тохиосон билээ.
Ирина Шейк 2010-2015 оны хооронд Криштиану Роналдутой үерхэж байсан бол түүнээс хойш жүжигчин Брэдли Купертэй нийлснээр 2017 онд охиноо өлгийдөн авсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх