БАЙР СУУРЬ: СУИС дахь дээрэлхэлтийн талаар хэн, юу хэлэв

.Graph
2024-04-03

СУИС-д гарч байсан дээрэлхэлтийн талаар Khandma Khandma хэмээх фэйсбүүк хаягнаас шүгэл үлээлээ.

Тодруулбал, Жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-д суралцаж байхдаа нэг охины хамрыг нь хугартал цохиж, зоддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авч ир гэх зэргээр дарамталдаг байсан аж. Энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.

...
СУИС-д гарч байсан дээрэлхэлтийн талаар Khandma Khandma хэмээх фэйсбүүк хаягнаас шүгэл үлээлээ.

Тодруулбал, Жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-д суралцаж байхдаа нэг охины хамрыг нь хугартал цохиж, зоддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авч ир гэх зэргээр дарамталдаг байсан аж. Энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.

Эсрэг

Дэмжсэн

2024-04-03

ЖҮЖИГЧИН Т.БАДАМЖАВ

Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү. Хэлсэн үг болгондоо эзэн болох хэрэгтэй. Тэгээд хууль дүрмээрээ шийдэхээс өөр яах вэ. Хамраа хугалуулсан охин хэн байсан гэнэ ээ. Хамт аваад ирээрэй. Цагдаа дээр уулзъя.

...
ЖҮЖИГЧИН Б.МИШЭЭЛ

СУИС-ийн бүх оюутнууд тэр дэгийг үзэх үедээ үздэг. Ямар нэг сенсацийг дарах гэж гаргасан зохион байгуулалттай худал мэдээлэл гэж бодож байна.

...
СУИС-ИЙН ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС

Дээрэлхэлтээс болж маш олон хүүхэд сургуулиасаа хөөгдсөн. Манай сургуульд дээрэлхэлт байсан нь үнэн, гэхдээ одоо байхгүй.

...
ЖҮЖИГЧИН Б.ДАРЬСҮРЭН

Яагаад зодуулаад байдаг байснаа ойлгодоггүй шүү дээ

...
ДУУЧИН Б.БАТХИШИГ

Мэдээж алдаа дутагдал байсан байх. Хүн 19, 20, 22 насандаа хүмүүжсэн байдаг юм уу, үгүй байх. Зөндөө л алдаа гаргаж байдаг нас. Тэгээд огт алдаа гаргадаггүй хүн угаасаа байхгүй. Тэгээд яваандаа алдаанаасаа суралцаад яваандаа л бүгд хүн болдог шүү дээ.

...
ЗАГВАР ӨМСӨГЧ Б.ГҮНЗАЯА

Ёс зүйн асуудал гаргасан олны танил хүмүүсийг хэвлэл мэдээллээр гаргахгүй байх, уран бүтээлийн гэрээ хийхгүй байх, дагагчид нь сануулга өгөхөд л шийдэгдэх асуудал. Ёс зүйн хариуцлага чухал. Нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүс өөрсдөө ёс зүйтэй байх ёстой.

...
СЭТГҮҮЛЧ С.БАТЗАЯА

СУИС-ийн төгсөгчид дээрэм, дээрэлхэлтээ маш өндөр дуугаар, нүүрний баясгалантайгаар, бахархалтайгаар нэг нэвтрүүлэгт ярьж суудаг. Одоо эмэгтэй жүжигчдийн дээрэлхэлтийг бичихээр хөөрхөн царай яриад тоглоом тохуугаар хаацайлна харж байгаарай.

...
ЖҮЖИГЧИН Б.НОМИН

Шүүхийн өмнө хэлсэн үг бүрийнхээ хариуцлагыг хүлээгээрэй. Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү. Урлагийн сургуулийг диктатуртай байдаг гэдгийг хүн бүр л мэдэж байгаа.

...
ДУУЧИН Б.ДУУЛИМ

СУИС ч гэлтгүй урлагийн сургуулиуд тийм. Ах эгч нэрээр хүндлэл хүсэж дээрхлэлт, зодуур, хэл амаар доромжлохыг ДЭГ гэж ойлгоцгоодог. Тэгээд сургуулиасаа гарч байлаа.

...
ЖҮЖИГЧИН Д.ОЮУНЗУЛ

Манай сургуулийг төгссөн оюутнууд юм болгоныг дэвэргээд байдаггүй. Чимээгүй орхих дархлаатай төгсдөг. Улаан цагаан худлаа яриад байгаад нь эгдүүцсэн болохоор л бичиж байгаа. Энэ асуудлыг бичсэн охидыг би танина. Худлаа ярих хүмүүс биш.

...
НАЙРУУЛАГЧ Б.ТАМИР

Үе үе манай СУИС руу халдах гэж орж ирэх юм. Хүн жаахан өөдтэй явж хэрхэвч болохгүй болчихсон юм биш үү дээ.

...

Сэтгэгдэл үлдээх

Солонгос улсад ямар байдаг билээ. тТа нар ямар ч байсан уучлалт гуйх байх гэдэгт найдаж байна. найруулагч продюсар нар нийтийн эрхийг хүндэтгээсэй

Eej

Дэмжих үү?

0 0

Хүмүүс минь дээ гол асуудал үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт энийг шийдэх шийдэл гэж ярьмаар байна. 10 жилийн өмнөх бла бла гэж ярих биш одоо ч байгаа энэ асуудал хүний эрхэнд ноцтой халдаж байна.

Э

Дэмжих үү?

1 0

bvgdiig ni dvvjil

Mongol hvn

Дэмжих үү?

0 0

Заа ёстой үнэн худлааг нь мэдэцгээхгүй байж гэнэт л нэг нь хэлэхээр нэгэнлүүгээ дайрдаг заныгаа хэзээ болих вэ?🤓 Үнэн худлаа нь шүүхээр гарч ирэх байх оо нэгэнлүүгээ дайрч байгаад аминд нь хүрэхвийдэ

Цэцэгмаа

Дэмжих үү?

0 0

за яг хажууд нь байсан хүний хувьд бол угаасаа л үзээрийн ааштай л байсан. сургуулийн корридорт худлаа инээгээд ангидаа оруулхаараа шүүр бариад нисдэг нь бол аймар үнээн 😂😂😂

дөлгөөн

Дэмжих үү?

0 0

Solongos shg boycott hiij sursan tsagt l urlag n hugjih baihooo

Maa

Дэмжих үү?

0 0

deerelhej l bdiin shdee baigaliin shalgaral

volodya

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe