Түүхийн эхлэлээс харвал матчаг анх мянга гаруй жилийн өмнө эртний гүрнүүд болон зенгийн хийдүүдэд ногоон цайны хэлбэрээр хэрэглэдэг байжээ.
Матча нь Эртний Хятадын Алтан үе болох Тан гүрний үеэс (VII-X зуун) эхлэлтэй аж. Харин матчаг Японд 12-р зуунд Хятадаас мөргөл хийхээр иргэн ирсэн Эйсай хэмээх зенгийн буддист лам авчирчээ. Тэрээр матча цайны үрийг Сэфури нэртэй ууланд тарьснаас гадна өөр нэг буддист болох Миоуэ Шоунинд бэлэглэж тэрээр өөрт хамгийн ойр сүмийн ойролцоо Үжи бүсэд тариалжээ. Тэгэхээр уг цайны үүсэл нь Япон бус Хятадаас үүдэлтэй гэх нь илүү зохилтой.
Өдгөө энэ ундааны соёл дэлхий даяар эрчээ авч 2024 онд олон улсын зах зээлээс 3.84 тэрбум ам.доллар олсон бол 2025 онд 4.17 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ. Энэ мэтчилэн матчаны зах зээл ойрын хэдэн жилд хурдацтай өсөх төлөвтэй байгааг “Matcha Global Market Report 2025” тайлан онцолсон юм.
Ногоон ундааны долоон ид шид
Матча нь зүгээр ч нэг ундаа биш бөгөөд энгийн ногоон цайнаас илүү кафейн агуулдгаас гадна эрүүл мэндэд тустай хэмээн үнэлэгдэж байна.
Матчанд агуулагддаг амин хүчил(theanine), кофейн(caffeine), катехин(catechin), рутин(rutin) зэрэг нь элдэв бактери, вирусээс хамгаалахаас гадна үрэвсэл, харшлын эсрэг үйлчилгээтэй.
Эдгээрээс гадна:
Эх сурвалж: BBC news/Health, Healthline
Сэтгэгдэл үлдээх