Чөлөөт бөхийн 17 хүртэл насны(U17) өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо энэ сарын 27-оос ирэх сарын 2 хүртэл үргэлжилж байна.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 65кг-ын жинд Монголын чөлөөт бөхийн тамирчин Болдбаатарын Ариунзул алтан медаль хүртэж, Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үеийн анхны дэлхийн аварга боллоо.
Түүний өрсөлдсөн жинд дэлхийн 20 гаруй орны шилдэг залуу тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Б.Ариунзул тэмцээний турш тун нягт, дайчин барилдаанаар Украин, Узбекистан, Беларусь, Казахстаны шилдэг тамирчдыг дараалан оноогоор илүүрхэж ялснаар аваргын алтан медалийн эзэн болжээ.
"Төгс" дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өдгөө багш, дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлага дор бэлтгэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх