Гурван улсын хамтарсан  “Хойд Тамир” төсөл Ихтамир, Их-Уул суманд ажиллалаа

Ц.Чимэдцэеэ
2026-07-31

Монгол, Монако, Франц гурван улсын хамтарсан “Хойд Тамир” археологийн малтлага судалгааны төсөл 2006 оноос хэрэгжиж байна.

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монакогийн Нэн эртний хүн судлалын музей, Францын Сорбонны их сургууль, Парисын Нийгмийн ухааны ахисан түвшний их сургуулийн судалгааны баг хамтарч ажиллалаа.

Энэ удаа Архангай аймгийн Ихтамир, Завхан аймгийн Их-Уул сумдын нутагт буй Түрэгийн үеийн тахилга, тайлгын байгууламж болон бусад дурсгалуудад энэ оны зургаадугаар сарын 15-наас энэ сарын 10-ны хооронд малтлага судалгаа хийсэн юм.

Төсөлд хамтран оролцогч талууд судалгааны үр дүнд олж илрүүлсэн олдвор хэрэглэгдэхүүнийг боловсруулан, хээрийн шинжилгээний тайлан бичиж, урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний музей

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe