6.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Сэлбэ голын далангийн гадна тохижилтын ажил эхлээд хэдийн 10 сар өнгөрсөн ч ажил нь дундраагүй байна.
"Берлиний хана" гэж цоллуулсан Сэлбэ голын үерийн далангийн ажил 20 тэрбумын өртгөөр 2025 онд байгуулагдсан. Тэгвэл далангийн гадна тохижилт болох явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлыг "Сила групп" ХХК 2025 оны есдүгээр сарын 2-ноос хүлээн авч гүйцэтгэж эхэлжээ.
Тухайн үед тус компани “Төлөвлөгөөний дагуу ажлыг 2026 оны 6-р сарын 1-нд дуусгаж, иргэдэд ногоон байгууламж, модтой амрах талбай бүхий орчинтойгоор нээхээр ажиллаж байна” хэмээн мэдээлж байсан ч саяхан орсон түр зуурын борооны улмаас Сэлбэ гол үерлэж, эргээ даваад эхэлсэн нь шүүмжлэл дагуулсан юм.
Ийнхүү тохижилтын ажлыг долоодугаар сард дуусгана гэж ам гарсан ч өнөөдөр буюу долоодугаар сарын 31-ны байдлаар гадна тохижилтын ажил дуусаагүй байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын газрын Гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэгээс тодруулахад “Тохижилтын ажил одоогоор 80 хувьтай явж байгаа. Цаг агаарын нөхцөл байдал зэргээс хамаарч хойшилж байна. Яг эцсийн хугацааг хэлэхэд хэцүү байна” гэлээ.
Мөн туслан гүйцэтгэгч "Сила групп" ХХК-аас тодруулахад, “Өнөөдрийн байдлаар натурын гүүрний нүхэн гарц дээр ажиллаж байна. Хэдэн хувьтай явж байгаа, хэзээ дуусах зэргийг бид хэлж болохгүй” гэв.




Сэтгэгдэл үлдээх