Өнөөдөр шатахууны асуудлаар ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна. Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг.
Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулжээ.
БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч иргэд 4-5 цаг оочерлон шатахуун авч чадахгүй бухимдаж байна. Содмонгол зэрэг зарим хамгийн олон салбартаа импортлогчид энэ өдрүүдэд ажилласангүй. Товчоор бол хүнд үед ачаа үүрэлцсэнгүй.
ЗГ-аас 3 сарын нөөц бүрдүүлэх хэмжээний агуулахтай болох ажлыг эхлүүлсэн хэмээн мэдээлсэн. Гэхдээ энэ ажил ирэх оны намар дуусна. Төлөвлөсөн хугацаандаа хийж чадвал шүү дээ! Ингэхээр бид үүсч байгаа хомсдолыг үүрэхээс өөр аргагүй нь.
Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх
Хаавал таарна
хаавал таарна
Дэмжих үү?
0 0