COP 17 Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, 100 айл орчмын авто замын хөдөлгөөнийг хаана

Г.Энэбиш
2026-08-03

Хотын дарга Улаанбаатрын цаг нэртэй олон нийтэд мэдээлэл өгдөг цагтай болж байгаа аж. Өнөөдөр эхний мэдээллээ өглөө.

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн эрчим хичээлийн нээлтийн үеэр  тоо 8-10 хувиар өсөн нэмэгддэг. Иймээс 8-р сарын 15-наас автомашины хөдөлгөөнийг тэгш сондгойгоор  хязгаарлан хөдөлгөөн оролцуулах захирамж гарчээ.  Харин 9-р сарын нэгэн буюу хичээлийн шинэ жилийн өдөр хязгаарлалт үйлчлэхгүй. Хязгаарлалтын өглөөний 07:000 цагаас 21:00 цагийн хооронд үргэлжлэх аж. Цахилгаан автомашин, хэвлэл мэдээллийн тээврийн хэрэгсэл, стандартын такси үйлчилгээ, оршуулга, түгээлтийн автомашин болон тусгай чиг үүргийн /онцгой, түргэн, цагдаа, шүх шинжилгээ/ тээврийн хэрэгсэл хязгаарлалтанд хамрагдахгүй аж.

COP 17 Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, 100 айл  орчмын авто замын хөдөлгөөнийг хаана

ЗХУТ-ийн дарга Ч.Хувьзаяа: COP 17 хурлын үеэр зах худалааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг бууруулах зорилгоор нийтийн тээвийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Нарантуул, Дүнжигарав, 100 айлын авто зогсоолыг бүрэн хаахаар болжээ. Их Монголын гудамж, Намяюнжүгийн гудамж, Нарантуул, Дүнжингаравын авто зам дагуух тодорхой хугацаанд 8-17-ноос 28-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслээс бусас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Орон нутгийн зорчигч тээврийн авто машин, бараа татан авалт хийдэг машин, тусгай тээврийн автомашин энэхүү хязгаарлалтанд хамаарахгүй. Иймээс хичээлийн хэрэгслээ бэлдэх үеэр хувийн автомашингүй эдгээр өдрүүдэд зах худалдааны төвөөр үйлчлүүлэхээр болж байна. 
Харин тус орчимд амьдардаг иргэдийн авто машиныг бүртгэлжүүлэх  гэр рүүгээ орж гарах хөдөлгөөнийг зохицуулалт хийхээр бэлтгэж байгаа хэмээн мэдээллээ. Ийнхүү COP 17 олон улсын хурал болох 9 хоногийн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тус орчимд авто машины хөдөлгөөнийг хязгаарлан , авто зогсоолуудыг хаахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe