Алслагдсан гэр хорооллууд руу дунд оврын 66 автобусыг үйлчилгээнд гаргана

.Graph
2026-08-03

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга  Г.Билгүүн: Энэ жилийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд  50 ш цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Гэр хорооллын бүсэд дунд оврын  66 ш автобусыг богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Энэ жил мөн 67 сургуульд сургуулийн автобусны үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ нь нийт сурагчдиын 3 хувьд сургуулийн автобусны үйлчилгээ хүрч байгаа гэсэн үг. Энэ хэмжээг нэмэгдүүлж энэ жилдээ 50ш хүүхдийн автобусыг үйлчилгээнд гаргахаар худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. 2029 он гэхэд ЕБС сурагчдын 20 хувийг сургуулийн автобустай болгох зорилт тавьсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe