Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт боллоо. Энэ талаар НЗД бөгөөд УБ хотын захирагч Б.Пүрэвдаваа "Цаашдаа бусад 8 дүүрэгтээ ч мөн адил иймэрхүү байдлаар ажиллаж, дүүрэгт тулгамдсан асуудлыг тус бүр нь шийдээд явна" гэв.
Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдсэн автомашины дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой тоогоор нь хязгаарлахаар болсон талаар мэдээлэв. Уг шийдвэр нь шатахууны хомстолоос үүдэн зорчих хөдөлгөөнд учирсан хүндрэл болон КОП17 хуралдааныг манай улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан энэ сарын 15-аас ирэх сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм.
Дээрх хугацаанд тэгш тоотой өдөр тэгш тоогоор төгссөн, сондгой тоотой өдөр сондгой тоогоор улсын дугаар бүхий зорчино. Харин хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ талаар ЗХУТ-ийн дарга Ч.Хувьзаяа ""0 зогсолтоос" урьдчилан сэргийлэх зорилгоор дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хэрэгжүүлнэ" хэмээж байлаа.
Мөн НЗХГ-ын дарга Б.Одбаяр "11 дүгээр сарын 1 хүртэл зам барилгын ажил үргэлжилнэ" хэмээн мэдэгдэв.
Үргэлжлүүлсэн НЗД бөгөөд УБ хотын захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 14-р хорооны үерт амь насаа алдсан 11 настай охины цогцсыг хажуугийн хүлэмжнээс олсон талаар мэдээлж, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ.
Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршилд борооны ус зайлуулах шугам татах ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул-1 коллектор, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сангийн ажил Туул-1 коллекторын газар чөлөөлөлт 93 хувь, Сэлбэ голын усан сангийн газар чөлөөлөлт 39 нэгж талбараас 10-ыг шийдвэрлэсэн, үлдсэн хэсгийг эрчимжүүлж байна. Мөн Нийслэл, дүүргүүдийн Шуурхай штабууд үер, ус тогтдог эрсдэлтэй газруудад техник хэрэгслээ урьдчилан байршуулж, 700 гаруй хүн, 160 гаруй техник, 51 мотопомпоор аливаа нөхцөл байдалд шуурхай ажиллахад бэлэн байдлыг хангасан.
Ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлд дулаан хангамжийн чиглэлээр 17 байршилд 18.7 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил 62.5 хувь, цахилгаан хангамжийн чиглэлээр 30.9 км цахилгаан шугамын шинэчлэл 52 хувь, урсгал засвар 97.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Орон сууцны хорооллын ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд 19 байршилд 15 км шугам сольж байна. Ус хангамж, ариутгах татуургын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орж, зүгшрүүлэлт болон цэвэр, бохир усны шугамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх