Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа олон улсын нөхөрсөг тоглолт боллоо

.Graph
2026-08-03

Ч.Чинхүсэл

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа улирал хоорондын олон улсын нөхөрсөг тоглолт боллоо. 

БНСУ-ын дээд лигийн(KBL) алдарт ‘Seoul Samsung Thunders’ баг уригдан ирж Монголын Үндэсний Дээд Лигийн ‘SG Apes’ болон Оюутны лигийн ‘Этүгэн Ирвэсүүд’ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. 

Солонгосын багт монгол тамирчин Б.Болдсүх болон Single’s Inferno нэвтрүүлгийн оролцогч гэдгээрээ олонд танигдсан  И Гван Хи (Lee Gwanhee) нар багтсан нь онцлог байлаа.

Тоглолт:

  • Этүгэн Ирвэсүүд 76:102 Seoul Samsung Thunders
  • SG Apes 59:61 Seoul Samsung Thunders зэрэг харьцаагаар өндөрлөж, Солонгосын баг ялалт байгуулжээ. 

Зохион байгуулагчдын зүгээс олсон орлогоо ирэх наймдугаар сарын 21-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын Тусгай Олимпын Хорооны сагсан бөмбөгийн багийн зардалд хандивлах болсоноо зарлалаа. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe