Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв

.Graph
2026-08-03

Төв аймгийн Баян-өнжүүл сум Зоргол хайрханы өвөрт “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэнг “Хаадын зам- 2026”  эвент арга хэмжээний хүрээнд (2026.08.02) зохион байгууллаа. 

Энэхүү хээрийн үзэсгэлэнд мэргэжлийн зураачид очиж тус бүр нэгдсэн 40х60 хэмжээтэй холст галерейгаас өгч, судалгаанд үндэслэн хэд хэдэн зургууд зурж бүтээлээ олон нийтэд толилуулав.  

Уг хээрийн үзэсэглэнд  МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Болд, МУЭ-ийн гишүүн зураач А.Тайванболд, Ө.Галтбаатар, зураач С.Пүрэвхүү, зураач Б.Мөнх, зураач А.Анхбаатар болон залуу зураач Б.Есөн-эрдэнэ, Б.Дашням, Ж.Буд,М.Пүрэвдорж, Б.Бямбажав, Г.Ганбаяр нарын нийт 12 уран бүтээлч оролцлоо. 

Чингис хаан өлгийн нутаг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв Бурхан Халдунаас Монголынэ эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх  аялал жуулялалын маршрут хөгжүүлэх, хаад язгууртны өв соёлыг сурталчлах энэхүү арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид болон Баян-Өнжүүл сумын ЗДТГ, Соёлын төвд  Чингис хаан Үндэснйй музейн захирал, академич С.Чулуун “Талархал” гардуулан өглөө.   

Төв аймгийн Баян-Өнжүүл суманд орших Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр том жижиг нийлсэн гурван агуйтай. Хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Зоргол хайхан болон Морин цохиог жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг хийдэг эртний уламжлалтай аж. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe