Өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “Spider-Man: Brand New Day” кино нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 927 сая ам.доллар оллоо.
Ингэснээр 2019 онд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” киноны араас бичигдлээ. Тус кино нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 1.2 тэрбум ам.доллар олж, түүхэн дээд амжилт тогтоож байжээ.
Холливудын алдарт хосууд болох жүжигчин Зэндая, Том Холланд нарын тоглосон “Brand New Day” киноны төсвийг ойролцоогоор 225 сая ам.доллар гэж тооцоолж байна.
Тус кино АНУ-аас гадна 73,000 кино театраас нийт 572 сая ам.доллар олсон бол үүний 121 саяыг БНХАУ-аас төвлөрүүлжээ.
Sony Pictures болон Marvel Studios-ийн хамтарсан уг бүтээл мэргэжлийн шүүмжлэгчид болон үзэгчдийн өгсөн үнэлгээг нэг дор нэгтгэн гаргадаг Rotten Tomatoes дээр үзэгчдээс 98, мэргэжлийн шүүмжлэгчдээс 90 хувийн үнэлгээ авчээ.
Сэтгэгдэл үлдээх