Шон “Дидди” Комбсын суллагдах хугацааг хойшлууллаа

.Graph
2026-08-05

АНУ-ын Холбооны хорих газрын товчооны бүртгэлд П.Дидди буюу Шон Комбсын суллагдах хугацааг дахин хойшлуулжээ. Түүний сулагддах огноог сүүлийн үед хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд энэ удаад 2028 оны 2-р сарын 20 гэж бүртгэсэн байна.

Түүний суллагдах хугацааг анх 2028 оны зун гэж байсан бол дараахан нь 4-р сар болгон өөрчилж, тун удалгүй 2-р сар болгосон бол дахин 1-р сар болгожээ. Харин энэ удаагийн өөрчлөлт нь хамгийн сүүлд 1-р сар болгон сольсноос хэдхэн хоногийн дараах шийдвэр юм. 

Холбогдох байгууллага төлөвлөсөн огноог дахин өөрчлөх болсон шалтгаанаа одоогоор тайлбарлаагүй байна. Харин олон нийт саяхан болсон шоронгийн зодоон тус шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

7-р сарын сүүлээр түүнийг өөр нэг хоригдолтой зодоон үүсгэсэн хэмээн мэдээлж байсан юм. 

П.Дидди одоо АНУ-ын Нью Жерси мужийн хорих ангид ял эдэлж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн оны 10-р сард бусдын биеийг үнэлүүлсэн хэргээр 50 сарын хорих ял сонссон байдаг. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe