Аялал жуулчлалын оргил энэ үед АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ Монгол руу аялахгүй байхыг зөвлөжээ

.Graph
2026-08-05

Тус яам сэрэмжлүүлэгтээ Элчин сайдын яам Монголд үүсээд буй түлшний хомсдолыг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгджээ. Мөн үүссэн нөхцөл байдлын улмаас аялал жуулчлал, тээврийн хөдөлгөөнд саатал гарч болзошгүй тул:

  • Нэн шаардлагагүй бол Монгол руу хийх аяллаа хойшлуулж түр азнах
  • Ойрын хугацаанд буцах төлөвлөгөөтэй байгаа бол боломжтой тохиолдолд нислэгийн хугацаагаа наашлуулах 
  • Нөхцөл байдлын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол авах
  • Гэр бүл болон хамтран ажиллагсадтайгаа холбоотой байхыг зөвлөжээ.  

Монголд үүсээд буй шатахууны хомсдол аялал жуулчлалын салбарыг тэг зогсолт хийхэд хүргээд байгаа талаар өчигдөрхөн Аялал жуулчлалын холбоо мэдээлэл хийсэн. Энэ үеэр манай улс наймдугаар сард 120,000 жуулчин хүлээх авах тооцоололтой байгаа бөгөөд эдгээр жуулчдад үйлчлэхэд зөвхөн тус сард л гэхэд 6,000 орчим тонн түлш шаардлагатай байгааг онцолсон. 

Мөн манай улс 2026 онд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар олох зорилт тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэ зорилтынхоо 60 хувьд хүрээд байна.

Гэсэн ч одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын улмаас жуулчид олон цаг оочерлох, бензингүй болох, онгоцны нислэгээсээ хоцрох зэрэг асуудалтай тулгарч байна. Аялал жуулчлалын чухал цаг үед гаднын Элчин сайдын яам эхнээсээ ийм мэдэгдэл хийгээд эхэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe