ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал сүүлийн хоёр жил 30 хувиар буурчээ

.Graph
2026-08-06

2024 оноос хойш Украины дроны цохилтууд ОХУ-ын газрын тос боловсруулах дэд бүтцийг эрчимтэй онилж эхэлснээр тус улсын боловсруулах хүчин чадал 30 хувиар буурчээ. 

Долоодугаар сарын байдлаар хоногт дунджаар 3.6 сая баррель түүхий нефьт боловсруулсан нь 2002 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. 

Даваа гарагт Bloomberg-ийн мэдээлснээр, 2020-2025 онд ОХУ-ын нийт үйлдвэрийн газрын тос боловсруулах хүчин чадал хоногт дунджаар 5.5-5.6 сая баррель байсан аж. 

Нефть бол хойд хөрш орны эдийн засгийг бүрдүүлэгч амин хүчин зүйл бөгөөд төсвийн орлогынхоо 30-50 хувийг дангаараа бүрдүүлдэг.

Долоодугаар сард л гэхэд Украины нисгэгчгүй онгоц 18 үйлдвэрт цохилт өгсөн бөгөөд тэдний дунд Оросын Баруун Сибирийн Омск мужид байрлах тус улсын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр багтжээ. 

Эх сурвалж: The Moscow Times 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe