Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн байгууллага сүүлийн 100 гаруй жил тохиогоогүй халууны улмаас 19 хүн нас барж, 2200 гаруй хүн халууны өвчин туссан талаар мэдээллээ.
Мягмар гарагт Янсан хотод 42.5°C хүрсэн нь сүүлийн 122 жил жил ажиглагдаагүй хэт халалт болжээ. Харин Сөүл хотод 38-39°C хүртэл халсан байна.
Энэ үеэр даваа гарагт тус улсын Засгийн газар яаралтай хуралдаж, халууны эсрэг арга хэмжээ авч байна.
Жишээ нь Сөүл хотын хэт халууныг намжаахын тулд 200 машин 2000км замыг усаар шүршиж байна. Мөн Кёнсан мужид аюулгүй байдлын мэдээг дамжуулахаар чанга яригчтай дронууд нисгэж байна.
Сэтгэгдэл үлдээх