Вадим Розенштейн манай улсад 10 мянган шатар бэлэглэлээ

.Graph
2026-08-06

WR Chess багийн эзэн Вадим Розенштейн(Wadim Rosenstein)-ий Монголын шатарчдад 10,000 ширхэг шатрын иж бүрдэл хандивлах амлалт биеллээ.

Монгол Улсад хүрэлцэн ирсэн энэхүү шатрын иж бүрдлүүд нь сургуулиуд, шатрын клубүүд, академиуд болон орон нутгийн хүүхэд, залуучуудад хүрч, шатрын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Вадим Розенштейны үүсгэн байгуулсан WR Chess нь шатрын спортыг зөвхөн дэлхийн шилдэг тамирчдын өрсөлдөөнөөр хязгаарлахгүй, харин боловсрол, хамтын ажиллагаа, дараагийн үеийн хөгжилд чиглэсэн нийгмийн үнэ цэнтэй хөдөлгөөн болгон хөгжүүлэх эрхэм зорилготой ажилладаг.

Монголын шатрын холбооноос энэхүү хандивыг хүлээн авахад Ерөнхий сайд асан Г.Зандашатарын хүчин чармайлт өндөр байсныг дурдаж, Вадим Розенштейн болон хамт олонд нь чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Мөн энэ оны 9 дүгээр сард болох Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Вадим Розенштейнд танд өндөр амжилт хүссэн байна.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо MCF & Эвлэл-21
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe