ШШГЕГ: Хохирол барагдуулах үүрэгтэй 29 компани ₮24 тэрбумын төлбөрөө барагдуулах чадамжгүй

.Graph
2026-08-06

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсэг хуралдлаа. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү, Хотын дарга Б.Пүрэвдагва, Улсын ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд зэрэг албан тушаалтнууд оролцлоо.

Энэ үеэр төр газрын дахин төлөвлөлтөд хамруулж иргэн орон сууцгүй амьдран суух газар, хаяггүй гудамжинл гарсан асуудлаа ярьж хууль зүйн яамны гадна хохирогчдын зарим уйлж суулаа. Иймээс одоо асуудлаа биш шийдлийн төлөө төрийнхөн ажиллах зайлшгүй шаардлага үүсчээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр 3613 иргэн 118 тэрбум төгрөгөөр хохирсон тухай танилцууллаа.

 ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Залилагчид тэтгэврийн насны хөгшчүүл дээр компани байгуулж орон сууцны өндөр мөнгөн дүнтэй залилан үйлдэж байна. Өмчлөл үл хөдлөхийн маргаантай талуудын асуудлаас болж иргэд хохирох байдал нэмэгдсэн.

Салбарын сайд  Э.Бат-Амгалан: УИХ-ын өргөдлийн байнгы хороо тус асуудлаарх гомдлуудыг нэгтгэн яаманд ирүүлсэн. Тус өргөдөл ирүүлсэн байдлаар харахад 44 нэгжийн 52 орон сууцны төсөл ирсэнийг шалгаж үзлээ. Иргэд 8-8 жилийн туршид хохирлоо барагдуулж чадахгүй явж байгаа юм. Хаврын чуулганд өргөн барьсан 3 том хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх гэж байна. Барилгын анхдагч хууль тус хуульд залиуулахаас сэргийлсэн байдлаар хуульчилж өгнө. Итгэлцлийн хүрээнд барилгын зураг төсөл харуулж урьдчилсан захиалга авахыг хориглоно. Барилгын гүйцэтгэл 50 хувиас дээш гарвал урьдчилсан захилга авах эрх үүснэ. Мөн хөрөнгө мөнгөний чадамжтай эсэхийг хянаж байж барилга орон сууц барих эрхийг олгоно. Мөн цаашид цахим систем үүсгэн хяналт хийж иргэн давхар урьдчилгаа өгсөн барилгаа хянах боломжийг бий болгоно.

ШШГЕГ-ын А.Намсаманд: Төлбөр авагч 696 иргэн, 78 хуулийн этгээдийг тогтоосон. Хөрөнгө гаргуулах ажиллгааны хүрээнд 29 хуулийн этгээд холбогдох 304 гүйцэтгэх бичиг баримт буюу 24 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэгчийг хариуцлагч нь төлбөр төлөх чадамжгүй гэж тогтоогдсон.  Хамгийн их  төлбөр гүйцэтгэх ёстой газрууд

  1. Марч констракшн 7,6 тэрбум,
  2. Сэд дэвжих компани 4,1 тэрбум,
  3. Нарны хүү сарны охин 2 тэрбум,
  4. Бамба констракшн 1,7 тэрбум,
  5.  Олд компани 1,5 тэрбум төгрөг,
  6. Хайрын хот 700 сая зэргээр төлбөр төлөх үүрэгтэй байгаа. 

  Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас дараах байр суурийг ажлын хэсгийн хуралдаанд таницлууллаа.

Барьж дуусаагүй барилгын тухай хуульд зааснаар урьдчилсан тэмдэглэл хийдэг. Өнөөдрийн байдлаар дутуу гүйцэтгэлтэй 12 мянган барилга байна. Үүнээс нийтийн зориулалттай барилга 2430 барилга бий. Эдгээр барилгууд 21 их наяд төгрөгийн банк болон ББСБ-д барьцаанд байгаа. Урьдчилсан захиалгыг цахим санд байршуулах ёстой гэсэн саналтай байгаа.

ЦЕГ-ын мөрдөн ашлагх албаны дарга  Цагдаагийн хурандаа П.Очбадрах: хагас  жилийн байлдлаар 419 гаруй орон суууцны залилах төрлийн гэмт хэрэг дээр хэргийн шийдвэрлэсэн байна. 39 хэргийг шүүхэд шилжүүлсэн, 103 хэрэг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан. 200 гаруй хэргийг нэгтсэн байдлаар шалгаж байна. Нэг этгээдэд холбогдож байгаа хэргийг хянах нь зэрэгцээ хяналт байдлаар илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Яг одоо орон сууцны залилантай холбоотой  282 гаруй хэргийг шалгаж байна.  Үүнээс 2918 иргэнд 53 тэрбум төгрөгийг хохирол учруулсан захиалгын хэрээгээр халхавчилсан 300 хэргийг шалгаж байна.  Хэргийг шалгах явцад 6 блок 60-70 хувийн гүйцэтгэлтэй 35 үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн хөдөлгшөөнд хязгаарлалт тогтоон ажиллаж байна.

Хамгийн өндөр хохиролтой 14 хэргийг үзэхэд Андын зам, DDNM8 Марч констракшн, Намтай бүрд зэрэг том хэмжээний хохирол дагуулж 2000 гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан. Хохирлын 61 хувийг нөхөн төлүүлэх боломжтой гэсэн судалгааг гарган прокурорын байгууллагатай хамтран ажиллаж байна. Хөрөнгийг битүүмжлэх, нуусан хөрөнгийг илрүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. 

Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат: Захиалгын гэрээний улмаас хохирсон хэргүүдэд дүн шинжилгээ хийсэн. 2700 иргэн хохирогчоор тогтоогдсон эдгээр хүмүүс 171 тэрбум төгрөгөөр хохирсон. Энэ хүрээнд 13 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэргийг хурдан шалгаж хариуцлага тооцуулах дээр анхаарч ажиллаж байна.

Хуульч П.Батхүү: Орон сууцтай холбоотой иргэд дараах гурван байдлаар хохирч байна. 

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж амьдарч байсан газар гэр орноо чөлөөлж өгөөд газар ч үгүй, орон сууцгүй болсон иргэд
  • Төсөл нэртэй барилгын зураг үзүүлж байгаад урьдчилсан захиалга авч иргэдийг хохироодог.
  • Санхүүгийн хүндрэл бэрхшээлдийн улмаас орон сууцны төсөл гацсан.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэрвээ  баталж чадвал  иргэн компани орон сууцны захиалгын гэрээ хиймэгц тус гэрээг нь  улсын бүртгэлд бүртгэгддэг болно. Энэ хууль батлагдсанаар нэг байрыг олон хүнд  давхардуулж зардаг байдал арилна. Энэ хуулийг батлагдан гарах хүртэл биш журмаар зохицуулж одоо баригдаж байгаа 2000 айлын орон сууцны төслийн явцад иргэн худалдан авах эрхийг баталгаажуулж өгөх шаардлагатай байна.

Ийнхүү ажлын хэсгийн анхдугаар хурал дуусч орон сууцны гэрээний асуудалтай компанийн төлөөллүүдтэй уулзаж хохирлыг эцэслэх, шаардлагатай бол төрөөс дэмжлэг үзүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгах тал дээр хамтран ажиллах тухай ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан мэдээллээ. Тус ажлын хэсэг маргааш нөгөөдөр уулзаж даваа гарагт ажлын хэсэг дахин хуралдаж мэдээлэл өгөх юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

5000 багшийг орон сууцжуулах Үндэсний Ногоон хөгжил -хк Улиастайн 35 төслийн 40айлын орон сууцыг дуусгуулж өгөхийг хүсч байна .6жил царцсан.

Оюун

Дэмжих үү?

0 0

Нарны хүү Сарны охинХХК Амар Амгалан хотхонд байр захиалаад хохирсон одоо болтол хохиролоо авч чадаагүй шийдэж өгнө үү 88016505

Б.Баяртуул

Дэмжих үү?

0 0

Ажлын хэсгийн уулзалтад ажиглагчаар оролцмоор байна хаяг эхлэх цаг оруулж өгнө үү

Дорждулам

Дэмжих үү?

0 0

Ажлын хэсгийн уулзалтад ажиглагчаар оролцмоор байна хаяг эхлэх цаг оруулж өгнө үү

Дорждулам

Дэмжих үү?

1 0

Баянзүрх дүүрэг Амгаланд баригдах бсан Нарны хүү, сарны охин ХХК-д 2018 онд байр захиалаад 17 сая төгрөгөө алдсан. Одоо 6-7 жил хохирол амсаж шийдүүлээгүй явж бна. Тэтгэвэрийн настай хүмүүс байна.

Гомбо Долмоо 63настай

Дэмжих үү?

0 0

Баянзүрх дүүрэг Амгаланд баригдах бсан Нарны хүү, сарны охин ХХК-д 2018 онд байр захиалаад 35 сая төгрөгөө алдсан. Одоо 6-7 жил хохирол амсаж шийдүүлээгүй явж бна.

Нарны хүү сарны охин ХХК-д

Дэмжих үү?

1 0

Сайн байна уу? Баян зүрх дүүрэгт байрлаг Амар Амгалан хотхон буюу Нарны охин сарныхүү компанийн тухайн үед бариж байсан барилгад 2018 онд 24 гаран сая төгрөн өгөн хулихдуулсан. 88988749, 60330059

Эрдэнэбаи

Дэмжих үү?

0 0

Поларис2 төсөлтэй марч компани 2025.2/05 өгсөн 2026 3улирал гэсэн суурьч байхгүй одоо зарцаад байн шийдэл юу байн

Гэрэлтуяа

Дэмжих үү?

0 0

Нарны хүү сарны охин компанид уридчилгаа мөнгө өгөөд 8 жил болж байна шүүхийн шиидвэр дээр очоод 4 жил их л олон хохирогч байгаадаа энэ энэ компанд хулхидуулсан

Эрдэнэбат

Дэмжих үү?

0 0

БЗДүүрэг 22-хороонд байрлах Нарны хүү Сарны охин гэдэг компани Амар-Амгалан 2 төсөл энэ дутуу баригдсан 6 давхар барилгыг борлуулаж мөнгө авч хохиролоо барагдуулаж авмаар байна

Батдорж

Дэмжих үү?

0 0

БЗДүүрэг 22-хороонд байрлах Нарны хүү Сарны охин гэдэг компани Амар-Амгалан 2 төсөл энэ дутуу баригдсан 6 давхар барилгыг борлуулаж мөнгө авч хохиролоо барагдуулаж авмаар байна

Батдорж

Дэмжих үү?

0 0

Сайн байна уу Нарны хүш Сарны охин гэдэг компани бол 2 тэрбумыг яагаад төлөх чадалгүй гэж анх хөрөнгийг нь битүүмжлхэд 8тэрбум гэсэн хамаг хөрөнгө тэр ээжийнхээ нэр лүү шилжүүлсэн төл Гүрсоронз новшоо

Ч.Болортунгалаг

Дэмжих үү?

0 0

Дэмжиж байна

Жавзансүрэн

Дэмжих үү?

1 0

Ажиндай ххк Рэд вилл хотхон 2019 онд 100%төлөлт хийж одоог болтол 7 жил царцсан байдалтай байна . Арга хэмжээ авч өгч тус болооч гэж хүсэж байна.

Л.Отгонбаяр

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe