Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн.
Тэмцээний А хэсэгт багтсан Монгол Улсын шигшээ баг гараагаараа Хонконгийн шигшээ багтай 19:30 цагаас тоглож, гурван үеийн турш илүүрхэн итгэл төгс яллаа.
Манай шигшээ баг эхнээсээ тоглолтыг гартаа авч:
1-р үе: 25:17
2-р үе: 25:21
3-р үе: 25:23 онооны харьцаагаар өрсөлдөгч багаа буулган авсан юм.
Танхимд цугласан хөгжөөн дэмжигчдийн уухай түрлэг дор Монгол Улсын шигшээ багийн тамирчин М.Уранбаяр 15 оноо авсан амжилтаар тэргүүлж, багийнхаа ялалтад томоохон хувь нэмэр орууллаа.
Энэхүү ялалтын дүнд Монголын шигшээ баг Дэлхийн чансааны олон улсын оноондоо +5.39 оноо нэмсэн байна. Одоогоор манай улс тус чансааны 128 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа.
Манай багтай нэг хэсэгт таарсан БНХАУ тус чансааны 35 дугаарт байна. Тэмцээний хуваарийн дагуу тус багтай маргааш тоглоно.
Шигшээ баг маань хэсгээсээ нэгээр гарч, цаашлаад хагас шигшээ, шигшээ тоглолтууддаа амжилтаа ахиулж чадвал дээр дурдсан чансаагаа мөн урагшлуулах боломжтой.
Тус багуудын чансаа:
Олон улсын волейболын холбооны (FIVB) дэлхийн чансаа нь албан ёсны тэмцээний үр дүнгүүдийг тооцдог динамик систем юм.
Тус системийн сонирхолтой баримтууд
Сэтгэгдэл үлдээх