Мотоциклтой эмэгтэйг араас нь мөргөсөн автобусны жолоочийг халжээ

.Graph
2026-08-07

Мотоциклтой эмэгтэйг өнгөрсөн сарын 31-нд Төв шуудангийн дөрвөн замын уулзварт улаан гэрлээр зогсож байхад араас нь мөргөсөн автобусны жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Уг жолоочид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан захирлын бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын арга хэмжээ тооцсон байна.

Түүнийг MNS 5012:2026 "Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага" стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.4, 14.4.6 дахь заалтын тус тус зөрчсөн хэмээн үзжээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн хэн хэндээ хүндэтгэлтэй хандан, соёлтой оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe