Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэх судалж байна. Маргаашаас олгож эхэлж ч магадгүй.
Татан авалтын нөхцөл байдлын тухайд БНХАУ-аас онгоцны 3000 тонн дизель түлш импортлох зөвшөөрөл авч, 1000 тонн нь эхнээсээ Улаанбаатар хотод орж ирж байна. 2000 тонн дизель түлш Замын-Үүдэд шилжүүлэн ачилт хийгдэж байгаа. Үүний дараа 6000 тонн автобензин нийлүүлэгдэхээр ачилтад бэлэн болсон. Ойрын хугацаанд 9000 тонн түлш орж ирнэ хэмээн мэдээллээ.
Харин ОХУ-тай наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээг баталгаажуулсан. Ачилтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцахаар Г.Дамдинням сайд маргааш Москва хотод ажиллахаар явж байгаа аж. Хотын ШТС-ын байршлаас хамаарч Тасганы овоо, Энхтайваны гүүр, Нарны замын дагуу илүү ачаалалтай байгаа гэв.
Сэтгэгдэл үлдээх