Чөлөөлье санаачлагын хүрээнд БЗД-т 48 бизнес цахимаар зөвшөөрлөө авч үйл ажиллагаага эхлүүлжээ

.Graph
2026-08-07

Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах ажлууд бодит үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, авто үйлчилгээ болон зочлох үйлчилгээний чиглэлийн нийт 48 бизнесийн зөвшөөрлийг e-business.mn цахим системээр дамжуулан олгожээ. Өмнө нь зөвшөөрөл олгох үйл явцад цаасан баримт бичиг хүлээн авах, бүртгэх, боловсруулах, иргэдтэй биечлэн уулзах зэрэг олон шат дамжлага шаарддаг байсан. Харин цахим систем нэвтэрснээр эдгээр үйл ажиллагаа хялбар болж, төрийн албан хаагчдын ажлын ачаалал мэдэгдэхүйц буурсан байна. Үүний үр дүнд албан хаагчид зөвхөн бичиг баримт боловсруулахад бус, үйлчилгээний чанар, хяналт, зөвлөгөө мэдээлэл зэрэг илүү үр дүнтэй ажилд төвлөрөх боломж бүрдэж, төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмж сайжирчээ. Та доорх холбоосоор хандан зөвшөөрлөө цахимаар авах боломжтой. 

Хуулийн этгээдэд зориулсан төрийн үйлчилгээг нэг дороос       e-business.mn

РЕСТОРАН НЭЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ ЦАХИМААР 7 ХОНОГИЙН ДОТОР АВЧ БОЛНО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын зорилго нь бизнес эрхлэхэд шаардагдах зөвшөөрлийн шат дамжлагыг цөөрүүлж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэж байна. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагчид тус санаачилгын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсон зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Үүний бодит жишээ нь “Учрал Удвал” ХХК-ийн захирал Б.Лхагва-Очирын туршлага юм. Тэрээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд рестораны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө цахимаар хүсэлт гарган,  7 хоногийн дотор авч, бизнесээ богино хугацаанд эхлүүлжээ. Ийнхүү “Чөлөөлье” санаачилга нь зөвхөн зөвшөөрлийн үйл явцыг хөнгөвчлөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд бодит үр дүнгээ өгч байгааг энэхүү жишээ харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe