Хүүхдийг байгалиас хол хөндий өсгөх нь харшилд өртөмтгий болгодог

.Graph
2026-08-07

АНУ-ын Харшил, Астма, Дархлаа судлалын академи (AAAAI) ургамлын харшил сэдрэлтийн үед гэрийн нөхцөлд авч болох арга хэмжээний жагсаалт гаргажээ. 

Монголчуудын дунд хамгийн түгээмэл тохиолддог харшил нь ургамлын тоосны харшил бөгөөд нийт оношлогдсон хүмүүсийн 80 орчим хувь нь энэ төрлийн харшилтай болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн хүүхдийг байгалиас хол хөндий өсгөх нь харшилд өртөмтгий болгодог байна. 

  • Цонхоо аль болох хаалттай байлгах 
  • Гадаа явж ирээд шууд хувцсаа солих 
  • Хувцсаа гадаа хатаахгүй байх 
  • Гэрээ чийгтэй алчуураар арчих 
  • Гадаа гарахдаа маск + нүдний шил зүүх
  • Хамраа давстай усаар зайлах 
  • Тамхи, утаа, хурц үнэрээс хол байх 

Дээрх санамжаас гадна харшлын үед дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

  • Загас, далайн гаралтай хоол
  • Өндөг, мөөг, самар
  • Шоколад, какао, сүү, кофе
  • Улаан, оранж өнгийн жимс ногоо
  • Халуун ногоо, цуу, майонез, тахианы мах
  • Хийжүүлсэн ундаа
  • Лууван, улаан лооль
  • Айраг, саам, зөгийн бал 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe