Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцтай танилцаж байна.
2016 оноос хойш яригдаж буй уг төсөл энэ оны хаврын чуулганаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль”-ийг баталснаар эрчимжиж байгаа.
2021 оны нэгдүгээр сарын 15-нд Үйлдвэрийн талбайн технологийн бус барилга байгууламж болон талбайн бэлтгэл ажлыг эхлүүлж, 2023 онд үйлдвэрийн анхдагч болон дагалдах байгууламжууд, ДЦС болон газрын тос дамжуулах хоолой угсарч үргэлжилсэн.
Үйлдвэрийг тогтвортой түүхий эдээр хангах үндсэн олборлогч болох "Петрочайна Дачин Тамсаг" компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээ болон олборлолтын хэмжээний талаар олон жил үргэлжилсэн маргаан үүссэнээр хэсэг зогсоод байсан юм.
Тэгвэл Засгийн газар дээрх компанитай амжилттай хэлэлцээ хийснээр барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлд хүрсэн байна.
Санхүүжилтийн тухайд 2016 онд дэд бүтэц болон үйлдвэр барихад зориулан зээлийг баталж, үндсэн зээлийн хэмжээг 1.2 тэрбум ам.доллар болгон эцэслэн тохирч нээсэн.
Цар тахлын нөлөө болон дэлхийн зах зээл дээрх тоног төхөөрөмжийн үнийн өсөлтөөс шалтгаалан төслийн өртөг 1.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын УИХ-аас 462.2 сая ам.долларын нэмэлт зээлийн хэлэлцээрийг 2025 оны 1-р сард албан ёсоор соёрхон баталж, бүрэн шийдвэрлэсэн байна.
Зээлийг 20 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон.
Ерөнхий сайд Н.Учрал төслийн гүйцэтгэлтэй биечлэн танилцах үеэрээ “Монголчууд бид үнэнтэйгээ нүүр тулсаныхаа дараа л юмыг ойлгодог юм байна. Бид газрын тосны хараат байдлыг бууруулахгүйгээр цаашаа алхахгүй юм байна гэдгээ ойлголоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг өөрийнхөө хяналтад бүрэн оруулж, 2028 онд ашиглалтад оруулахаар ажлын хэсэг байгуулж ажиллая” хэмээж байлаа.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 50 гаруй хувийг хангах юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүн:
Сэтгэгдэл үлдээх