С.Ариун-Эрдэнэ
30 настай Эмми наадмын(Emmy Award) шагналт жүжигчин, дуучин, продюсер Зендаяа (Zendaya Maree Stoermer Coleman) залуусын загварын чиг хандлагыг тодорхойлж байна.
Анх 2021 онд 25 насандаа Америкийн загвар зохион бүтээгчийн зөвлөл(CFDA)-өөс хамгийн залуу “Загварын бэлгэ тэмдэг(Fashion Icon Award)” шагнал хүртэж байв.
Үүнээс хойш загварын гэх тодотголоо алдалгүй өдий хүрсэн түүний амжилт энэ жилээс галыг асаалаа.
Инстаграм, тикток зэрэг цахим сүлжээний сувгуудад Киана Дэвис(Kiana Davis) тэргүүтэй олон улсын загвар, нүүр будгийн нөлөөлөгчид түүнийг дуурайсан богино бичлэг нийтэлж, олон нийт сайшаан хүлээн авч байна.
Сэтгэгдлүүдээс дурдвал,
-Зендаяагийн “Odyssey” киноны нүүр будалт хүмүүсийг их татаж байна шүү.
-Бүгдээрээ түүний бүх гаргасан дуунуудыг дахин дахин сонсож дууг нь эргээд алдаршуулцгаая.
Загварын шүүмжлэгчид, судлаачид болон “Vogue” зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүд Зендаяагийн сүүлийн үеийн хувцаслалт, нүүр будгийг “загварын сэтгүүлийн зураг авалт шиг өндөр түвшний(couture), амьд мэдрэмжтэй урлагийн бүтээл мэт” хэмээн тодотгож байна.
Зендаяа оролцсон бүх улаан хивсний ёслолдоо өөрийн бүтээсэн киноны дүр эсвэл тухайн арга хэмжээг илтгэх хувцаслалт өмсдөгөөрөө олны анхаарлыг татаад байгаа билээ. Эдгээр имижийг бүрдүүлсэн Стилист Лоуренс Роуч (Lawrence Roach) Зендаяатай 2011 оноос хойш хамтарчээ.
Тэгвэл түүний энэ жилийн олны анхаарлыг татсан хувцаслалтаас дурдъя.
Зургаар үзэх бол энд дараарай.
Зургаадугаар сард Лондонд “Spider-Man: Brand New Day” киноны сурталчилгааны үеэр дизайнер Жон Галлиано(John Galliano)-гийн 1997 оны хавар/зуны загварын цуглуулгаас хар хөх өнгөтэй,од болон тэнгэрийн хээтэй, нуруу хэсэгт нь металл аалзны торон хэлбэрийн хийцтэй даашинз.
Долоодугаар сарын 6-нд Лондонд болсон Кристофер Ноланы “The Odyssey” киноны нээлтийн үеэр “Schiaparelli Haute Couture” брэндийн 2026–2027 оны намар/өвлийн цуглуулгын уран баримал мэт хийцтэй даашинзыг үнэт эдлэлийн “Chopard” брэндийн гялалзсан алмаазтай хослуулжээ.
Долоодугаар сарын 7-нд Парист болсон The Odyssey киноны сурталчилгааны арга хэмжээнд “Alexander McQueen” загвар зохион бүтээгчийн “Givenchy” брэндэд зориулан бүтээсэн 1997 оны хавар/зуны “Haute Couture” архивын даашинз өмсөж, малгай урлаач Флип Трейси ( Philip Treacy)-гийн уран баримал шиг хэлбэртэй алтлаг нүүрний масктай Афина бурхны дүртэй уялдуулан хувцасласан байна.
Долоодугаар сарын 14-нд Нью Йорк хотод болсон The Odyssey киноны улаан хивсний еслол дээр “Matières Fécales” брэндийн тусгайлан урласан зааны ясан өнгийн, мөргүй даашинзыг өмсөж цагаан өдөн далавч болон “Chopard” брэндийн алмаазан гоёлоор чимжээ.
Зендаяа 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод төрсөн. 2010-2013 онд Дисней(Disney)-н “Shake it Up” ситком(sitcom|situation comedy) цувралд Роки Блү (Rocky Blue)-гийн дүрийг бүтээснээр олноо танигдаж байлаа.
Сэтгэгдэл үлдээх