Одиссей Батмэний амжилтыг эвдлээ

.Graph
2026-08-10

С.Ариун-Эрдэнэ

Кристофер Нолан найруулагчийн ‘The Odyssey’ кино 1.1 тэрбум ам.долларын босгыг давлаа.

Энэ нь Юниверсал (Universal) студийн хувьд энэ жил тэрбум ам.доллар хүрсэн гурав дахь бүтээл болж байна. 

Жүжигчин, кино продюсер, зохиолч Мэтт Дэймон тэргүүтэй уран бүтээлчдийн тус томоохон хэмжээний дэлгэцийн бүтээл нь Хойд Америкийн зах зээлээс 461 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 644 сая ам.долларын орлого олоод байна. 

Ийнхүү 1.085  тэрбум ам.долларын орлоготой Кристиан бэйл Батмэнийг амилуулсан ‘The Dark Knight Rises’ киног гүйцэж, Ноланы карьер дахь хамгийн өндөр орлоготой дэлхийн хэмжээний хит бүтээл боллоо.

Оскар хүртсэн найруулагчийн бичиж найруулсан тус бүтээл нь Хомерын алдартай туульсаас сэдэвлэсэн Одиссей кинонд Мэтт Дэймоны бүтээсэн Итакагийн хаан Одиссей Трояны дайны дараа өөрийн эхнэр Энн Хэтэуэйн бүтээсэн хатан хаан Пенелопа болон Том Холландын бүтээсэн хүү, хунтайж Телемахус нартайгаа эргэн уулзахаар олон жилийн аюултай, хүнд хэцүү аяллын тухай өгүүлдэг. 

Эх сурвалж: Screen Daily мэдээний сайт 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe