Монгол ардын нам сүүлийн 10 жил тасралтгүй засгийн эрхийг барилаа. Тэдний тасралтгүйгийн тэгш ой тохиож буй энэ үед иргэдийн амьдрал, улс орны байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тоон утгаар харьцуулж үзэцгээе.
Бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсөв
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үхрийн цул мах 357 хувь, атар талх №61 хувь, 1-р гурил №25 хувь, бензин 86 хувь, ургамлын тос -73 хувь, элсэн чихэр №84 хувь өсчээ. Махны үнэ гэхэд л 3-4 дахин, бусад бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж хоёр нугарч өссөн байна.

Гэтэл иргэдийн амьдрал 3-4 дахин биш юм аа гэхэд 2 дахин сайжирсан уу гэвэл ҮГҮЙ. Учир нь, инфляц нэмэгдэхийн хэрээр татвар ч бас нэмэгдэж байжээ.
Хоёр төрлийн шинэ татвар нэмэгдэж, 11 татварын хувь хэмжээ өссөн
Шинээр нэмэгдсэн хоёр татвар бол малын тоо толгойн албан татвар, генетик нөөц, уламжлалт мэдлэг ашигласны төлбөр юм.

ДНБ-ийг 10 жилээр харьцуулах боломжгүй байна
Жил бүрийн ДНБ-ий хэмжээ (Оны үнээр), ДНБ-д эзлэх төсөв
Энэхүү тооноос ДНБ үлэмж өссөн мэт харагдаж байгаа ч 2023 онд ДНБ тооцох аргачлалыг өөрчилснөөр харьцуулах боломжгүй болжээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд ДНБ тасралтгүй өсөж байгаа нь харагдаж байгаа. Гэвч ДНБ-д эзлэх төсвийн үзүүлэлт жил бүр өсөж байсан нь ДНБ өсөхөд төсөв нөлөөлж байсныг харуулж байгаа юм. Мөн энэхүү тооноос та бүхэн төсөв хэрхэн тэлж байсныг тодорхой харж байна. 2016 онд дөнгөж 9.4 их наяд байсан төсвийн зарлага 2026 онд 32 их наядад хүрэх нь ээ.

Эдийн засгийн том том тоонууд сүүлийн 10 жилд улам томорсоор, төр улам их мөнгөтэй болохын хэрээр түүнийг дагасан хулгай луйвар тасарсангүй. МАН-ын нам засагласан 10 жилдээ хамгийн том дүнтэй хулгайг хийсэн гэж хардагдаж, зарим нь шүүхээс ял авсан.
Сүүлийн 10 жилд гарсан хулгай
2016 он
60 тэрбумын хэрэг: Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар
2018 он
ЖДҮХС-ийн зээл: Б.Батзориг тэргүүтэй МАН-ын 49 гишүүн, тэдний хамаарал бүхий компаниуд (100 тэрбум орчим)
2019 он
Эрдэнэтийн 49 хувьд хууль бусаар давуу байдал олгосон гэх: Ц.Нямдорж, Сү.Батболд нар (400 тэрбум)
2022 он
Хөгжлийн банкны гэх хэрэг: Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин тэргүүтэй МАН-ын гишүүд 1.8 их наяд
Нүүрсний гэх хэрэг: Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын гишүүд 44 их наяд
2023 он
Ногоон автобусны гэх хэрэг: Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар тэргүүтэй МАН-ын гишүүд 135 тэрбум
МАН-ынхны хулгай луйврын үнийн дүн жил ирэх тусам нэмэгдсэн байгаа юм. Тэднийг ийнхүү хулгайлж байх хооронд УИХ-ын гурав, Ерөнхийлөгчийн хоёр сонгууль болж өнгөрөв. Үүнд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс бусад дээр нь МАН ялсан. Мөн МАН-аас таван Ерөнхий сайд томилогдон ажиллалаа. Тэд бол Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал нар билээ.
МАН засагласан 10 жилийн хугацааг тольдвол,
Сэтгэгдэл үлдээх