Өмнөд Америк тивийн Колумб улсад сүүлийн хэдэн жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлсний улмаас 132 хүн амиа алдаж, онц байдал зарлаад байна.
7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Чоко мужийн нутагт дэвсгэрт, газрын гадаргаас 103 км-ийн гүнд газар хөдлөлтийн төв цэг бүртгэгджээ.
Олон хүн нурсан барилга доор гацсан тул цаашид энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Нийслэл Хотын Холбооны мэдээллээр 480 гаруй хүн бэртжээ.
Амиа алдагсдын ихэнх нь газар хөдлөлтийн төвөөс 55 км зайд орших Перейра хотын оршин суугчид байжээ.
Харин хотын төв хэсэгт 40 гаруй хүн амиа алдаж, 65 барилга нуржээ. Нурсан барилгуудын 15-н барилгын дор хүмүүс дарагдсан гэж хотын эрх баригчид мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх