С.Ариун-Эрдэнэ
Хүмүүс хурууны үеэ дуугаргах үзэгдэл элбэг.
Тэгвэл хуруу дуугарах чимээ гарч буй нь хурууны үенд агуулагддаг синовтал шингэний хөөс хагарснаас үүддэг болохыг Харвардын Анагаах Ухааны Сургууль мэдээлсэн байна. Синовиалын шингэний хөөс хурууны үений хөдөлгөөнийг “тосолж”, зай гаргахад хагардаг.
Энэ чимээ гайхмаар чанга буюу 83 децибел хүрч болно. 64 км/цаг(40 милл) хурдтай хажуугаар өнгөрөх ачааны машины чимээтэй бараг ижил түвшний гэсэн үг.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд үе дуугарах агшныг хэт авианы (ЭХО) аппаратаар хараад тэрхүү "тасхийх" мөчийг дэлгэцэн дээр салют дэлбэрэх шиг харагдсан хэмээн дүрсэлжээ.
Зарим хүмүүс хуруу дуугаргах нь хавдар үүсгэх эрсдэлтэй эсвэл өрөвсүүдэг хэмээн бат итгэлтэй байдаг талаар Монголын баримт шалгах төв мэдээлсэн.
Тэгвэл АНУ-ын Кливландын клиникийн 2023 оны нэгдүгээр сард танилцуулсан мэдээлэлд эмч нар хуруугаа дуугаргадаг хүмүүсийг биечлэн шалгаж үзэхэд ямар нэгэн хавдар олж хараагүй байна.
Харин хурууны үений үрэвслийн ихэнх тохиолдол нь удамшлын шинж чанартай. Мөн залуу байхдаа хуруугаа гэмтээснээс үүдэн хожим хурууны үений үрэвсэл болох эрсдэл үүсэж болох аж.
Хурууны үе дуугаргахад өвдөх, хавдах эсвэл үений хэлбэр өөрчлөгдөх ёсгүй. Хэрэв эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл хуруугаа үеэр нь мултлах эсвэл үений эргэн тойрон дахь холбоос эдийг гэмтээсэн байх боломжтой.
Эх сурвалж:BBC, Mongolian Fact Checking Center
Сэтгэгдэл үлдээх