Төрийн өмчит компанийн захирал 68 сая юанийн авлигын хэргээр 15 жилийн ял авлаа

.Graph
2026-08-11

Хятадын төрийн өмчит China First Heavy Industries компанийн өмнөх дэд ерөнхий менежер Лу Вэньжүн 67.98 сая гаруй юань буюу ойролцоогоор 9.5 сая ам.долларын авлига авсан хэргээр 15 жилийн хорих ял сонслоо.

Хунань мужийн Шянтань хотын Дунд шатны шүүх түүнийг мөн 5 сая юанийн торгууль төлөх, хууль бусаар олсон хөрөнгө болон түүнээс бий болсон орлогыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн тогтоосноор Лу Вэньжүн 2002–2022 онд China National Heavy Machinery Corporation, China National Erzhong Group болон China First Heavy Industries компанид удирдах албан тушаал хашихдаа бизнесийн гэрээ, комиссын төлбөртэй холбоотой асуудлаар компани, хувь хүмүүст давуу байдал олгож, үүнийхээ төлөө хууль бусаар хөрөнгө авчээ.

Үүний зэрэгцээ Хятадад авлигатай тэмцэх ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. 2026 оны эхний улиралд 183 мянган хүнд сахилгын шийтгэл ногдуулсны дотор муж, яамны түвшний 56 өндөр албан тушаалтан багтжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe