Халзан Бүрэгтэйн хашааг нураасан асуудал цагдаагийн байгууллага анхаарал хандуулах үүрэгтэй

.Graph
2026-08-11

Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүрэгтэй ордын тусгай зөвшөөрөл бүхий  "Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп" ХХК-ийн хашааг өчигдөр нутгийн иргэд хүчээр буулгасан.  

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай" 240 дүгээр тогтоол баталсан.

Энэ тогтоолоор Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэд болон компанийн хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, Эдийн засаг хөгжлийн яаманд мэдээлэл хүргүүлж ажиллахыг ЦЕГ-ын даргад даалгасан байдаг.

Ийнхүү цагдаагийн байгууллага холбогдох үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас ЦЕГ-ын дарга Ж.Болдол албан бичиг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Нэг хоёр нөхдийн зориудын. удаа дараагийн хууль бус үйлдэл...малчдыг дарамтлан дуудаж уриалж буй нөхдөд хэн хариуцлага тооцох?

Ц.Нарантуяа

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe