БАЙР СУУРЬ: Дөрвөн цагдаагийн хүчингийн хэрэгт хэн, юу хэлэв

.Graph
2024-04-05
...
Дөрвөн цагдаа хүүхэд хүчирхийлсэн хэрэг гарлаа

2023 оны гуравдугаар сард цагдаагийн нэг дэслэгч, гурван алба хаагч 13 настай охинг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа мэдээлсэн. Энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.

Эсрэг

Дэмжсэн

2024-04-05

АН-ЫН ГИШҮҮН Ц.УЯНГА

Цагдаа нар өөрсдөө хүүхэд бүлэглэн хүчирхийлсэн алба хаагчдаа хатуу яллахыг шаардах ёстой байтал Цагдаагийн албаны нэр хүнд гээд явж байна, яачихсан бузрууд вэ! Шоронгийн ялтнууд ч ийм амьтны адгуудыг тэвчдэггүй юм сан.

...
ӨРӨГ.МН САЙТ

Манай сурвалжлах баг хэргийн газарт ажиллаж байна. Дөрвөн алба хаагч цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 22-30 насных. Тэдний нэгийг цагдан хорьж, гурвыг нь баривчилсан. Хэргээ хүлээгээгүй хоёр нь гэр бүлтэй байна.

...
СЭТГҮҮЛЧ Б.ПҮРЭВ

4 цагдаа 13 настай охиныг хүчирхийлсэн асуудлыг Өрөг.мн сурвалжилж, хохирогчийн мэдээлэл, хэргийн газрыг нууцалж байна. Маш зөв. Хохирогч дээр фокусладаг сайтууд холхон байгаасай. Хэргийн эцэст хүртэл явж, цагдаагийн байгууллагын тогтолцоонд тулаасай.

...
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА

Манай цагдаа биднийг хамгаална гэдэг байсан. Гэтэл нялх хүүхдийг бүлэглэж хүчиндэнэ гэдэг бол тэр салбарт, боловсон хүчин бэлдэж байгаа сургуулиудад ёс зүй гэж ойлголт байхгүй болсон юм байна. Дахиж ийм асуудал гарахгүй болтол ажиллах хэрэгтэй.

...
СЭТГҮҮЛЧ У.БОЛОРТУЯА

Манай редакц хохирогчийг хамгаалах үүднээс хэрэг хаана болсон талаар мэдээлээгүй. Гэтэл Засгийн газар өөрсдөө Сэлэнгэ гээд мэдээлчихлээ шүү. Хохирогчоо хамгаалж чадах юм байлгүй дээ. 4 албан хаагчийн 2 нь хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.

...
ЦЕГ-ЫН ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Н.МИШИГДОРЖ

Алба хаагчдыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн. Гэм буруутай нь тогтоогдвол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тэднийг өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй.

...
УИХ-ЫН ГИШҮҮН, ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯР

Хэвлэлээр гарч буй асуудал бага насны хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул нээлттэй мэдээлэх нь хүүхдийн эрх зүйн байдлыг хөндөнө. Прокурорын байгууллага мэдээлэлд тайлбар хийх боломжоор мөрдөх албыг хангах нь зөв байх.

...
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР

Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэнэ гэдэг нь туйлын жигшүүрт гэмт хэрэг. Тэдгээр бусармаг этгээдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэн цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллахыг ЦЕГ, ХЗДХЯ-аас шаардаж байна.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe