Цайвар арьстай хүмүүс богино хугацаанд наранд байхыг зөвлөж байна

.Graph
2026-08-11

С.Ариун-Эрдэнэ

Нарны гэрлээс витамин Д авах хэмжээ нь нас газар зүйн байршил болон арьсны төрлөөс хамаарч өөр өөр байдаг. Сиднейн Их Сургуулийн физиологийн профессор Ребекка Мэйсон (Rebecca Mason) сонирхолтой судалгааны үр дүнгээ хуваалцжээ.

Цайвар арьстай хүмүүс гар, шуу эсвэл хөлөө ил гаргаж  хэдхэн минутын турш тогтмол богино хугацаагаар наранд байхыг зөвлөдөг. Харин хэт ягаан туяаны индекс маш өндөр бүс нутагт үд дундаас өмнө өглөө эсвэл бүр үдээс хойш наранд гарсан нь дээр.

Бараан арьстай хүмүүсийн хувьд наранд харьцангуй урт хугацаагаар байх шаардлагатай. Учир нь арьсанд меламины түвшин өндөр байх тусам нарнаас Д аминдэм боловсруулах үйл явц удаан байдаг. Их Британид хавар, зуны улиралд бараан арьстай хүмүүс хангалттай хэмжээний Д аминдэм авахын тулд үд дундын наранд 25 минут байх хэрэгтэй талаар судалгаанд дурджээ.

Хэт цайвар арьстай, өөрөө болон гэр бүлийн гишүүд нь арьсны хорт хавдар буюу меланома (Malignant melanoma) өвчилж байсан түүхтэй болон маш их мэнгэтэй хүмүүс арьсны хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Тухайлбал, Австралийн алдартай тархвар судлаач эрдэмтэн профессор Адель Грийн SPF 50  хамгаалалттай нарны тос түрхэх, өдөрт хоёр цаг тутамд нарны тосоо сэргээх зэргийг зөвлөж байна.

Эх сурвалж: BBC 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe