АНУ-ын Сенат Оросын эсрэг хориг арга хэмжээний шинэ хуулийн төсөл хэлэлцэж байна

.Graph
2026-08-11

АНУ-ын Конгрессын Сенат ОХУ-ын эсрэг чиглэсэн эдийн засгийн шахалтыг чангаруулах зорилготой "S.5025: Lindsey O. Graham Sanctioning Russia Act of 2026" хуулийн төслийг 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр баталлаа.

Сенатор Линдси Грэмийн санаачилсан уг хуулийн төсөл нь Оросын улс төрийн өндөр албан тушаалтнууд, олигархууд, банк, санхүүгийн байгууллагууд болон экспортдоо ашигладаг "сүүдрийн флот"-ыг тусгайлан чиглүүлжээ.  Мөн Оросоос эрчим хүч болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авсаар байгаа гуравдагч улс орнуудад 100 хувийн хоёрдогч тариф (secondary tariff) ногдуулах замаар Оросын орлогын сүлжээг хязгаарлахаар тусгажээ.

Гэсэн хэдий ч энэ нь эцсийн байдлаар хэрэгжиж эхэлсэн шийдвэр биш юм. АНУ-ын хууль тогтоох журмын дагуу уг төсөл цаашид Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэгдэн батлагдаж, улмаар Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар албан ёсоор хүчин төгөлдөр болох юм. Энэ нь тус улсаас шатахууны эмзэг хараат манай улсад таагүй мэдээ болж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe