Ариана Гранде олны хараанаас хэсэг хугацаанд холдоно

.Graph
2026-08-11

С.Ариун-Эрдэнэ

АНУ-ын дуучин, жүжигчин, хөгжмийн зохиогч Ариана Грандегийн энэ зуны аялан тоглолт ирэх сарын 1-нд өндөрлөнө.

Тоглолтоо дуусгасныхаа дараа олны нүдэнд ил гарах уулзалт, арга хэмжээнүүдээ түр зогсоож, олны хараанаас хэсэг хугацаанд холдоно гэдгээ ням гарагт мэдэгдлээ. 

Алдарт дуучин саяхан өөрийн шинэ "Petal" дууны клипээ цацсан. Уг дүрс бичлэгт улам турж, цээжнийх нь яс илүү тодорч харагдсан байна. Үүнийг харсан шүтэн бишрэгч, шүүмжлэгчид болон алдартнуудын мэдээг үздэг хүмүүс сэтгэл дундуур, түгшүүртэй байгаагаа илэрхийлжээ. 

Түүний төлөөлөгч "People" сэтгүүлээр дамжуулан дээрх мэдэгдлийг онцгойлон хүргэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн асуудал тулгарсан талаар огт дурдаагүй байна. Мэдэгдэлд түүний аялан тоглолт "эрүүл саруул бөгөөд аз жаргалтайгаар" өндөрлөх болно гэжээ.

Харин Ариана Гранде даваа гарагт Чикаго хотод болсон тоглолтынхоо үеэр олны хараанаас холдох шийдвэр нь аль эртнээс төлөвлөгдсөн зүйл байсан хэмээн тайлбарлав.

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe