С.Ариун-Эрдэнэ
Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “КОП 17” олон улсын бага хурлыг энэ сарын 17-28-нд зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын яам 2026-2027 оны хичээлийн жилийн эхлэх хугацааг зохицуулжээ.
Дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлсэн.
Харин зарим их дээд сургуулиуд дотооддоо зохион байгуулж, хичээл есдүгээр сарын 1-14-нд цахимаар хичээллэх талаар оюутнууддаа мэдэгджээ. Мөн оюутнуудыг дотуур байранд есдүгээр сарын 13-наас оруулж эхлэх юм.
Мөн “КОП 17” хурал зохион байгуулах хугацаанд төвийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй, цахим систем ашиглана.
Цэцэрлэгт наймдугаар сарын 10-23-нд E-Mongolia системээр бүртгэнэ. Нэгдүгээр ангийн элсэлт наймдугаар сарын 17-28-нд E-Mongolia системээр бүртгэнэ. Харин сургуулиуд дээр, биечлэн танхимаар очих шаардлагагүй.
Нийслэлийн ЕБС-иудын сургалт, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлнэ хэмээн Боловсролын яам мэдэгдээд байгаа. Харин хөдөө орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлтгүйгээр есдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх