Дата төвүүдийн эрчим хүчний хямралыг шийдэх "Нано-түлшний элемент" нээгдлээ

.Graph
2026-08-12

Хиймэл интеллект (AI) болон супер компьютерууд эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхийн дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, уламжлалт цахилгаан сүлжээнд ачаалал нэмэгдэж, энэ хэрэглээг хэрхэн хангах вэ гэдэг асуултын тэмдэг шийдлийг эрж эхэлсэн. 

Тэгвэл  энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх технологийн шинэ нээлтийг Сент Луис дахь Вашингтоны Их Сургуулийн инженерүүд хийжээ.

Судалгааны баг ус төрөгчийн түлшний элементийн ашиглалтыг эрс нэмэгдүүлэх нано бүтэцтэй нүүрстөрөгчийн шинэ катализатор гаргаж авснаа Nature Nanotechnology сэтгүүлд танилцуулжээ.  Уламжлалт ус төрөгчийн түлшний элементүүдэд үнэт металл болох платиныг (балаар) их хэмжээрээр ашигладаг нь үйлдвэрлэлийн өртгийг өндөр болгож, эдэлгээний хугацааг хязгаарладаг байв. Харин эрдэмтэд нано технологийн тусламжтайгаар платины орцыг дахин багасгаж, эдэлгээ болон бүтээмжийг нь хэд хэдэн дахин уртасгаж чаджээ.

Энэхүү шинэ нано катализатор дээр суурилсан түлшний элемент нь дата төвүүдэд цахилгаан сүлжээнээс хамааралгүйгээр, байгаль орчинд хортой хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр цэвэр ус төрөгчөөр тасралтгүй, найдвартай эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар уг технологи нь ногоон эрчим хүчний шилжилтийг хурдасгахаас гадна дижитал дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах чухал алхам болж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe